Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-д Д.Заяабаатараас өөр ОУ-ын Монгол судлалын холбооны ЕНБД-аар тавьчих асуудалгүй хүн олдсонгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

No description available.Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгч түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилжээ. Гэтэл шинэхэн даргын нэр сонсогдож эхэлсэн даруйдаа олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Чухамдаа монгол судлалын холбоо бол Монгол Улсын түүх, соёл, зан заншил, улс орныхоо өнөөгийн бодит байдлыг гадаадад сурталчлан таниулахад үйл ажиллагаа нь чиглэгдэж байдаг чухал "роль"-той энэ газар. Муу ч үгүй дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй энэ байгууллагад чих халууцуулчихааргүй, нэр цэвэр хүн аваачаад томилчих арга байсангүй юу. Энэ удаад Соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаар хүртэл шалгаж буй нь тодорхой болсон С.Чулуунаас дутхааргүй асуудалд нэр холбогдсон нэгнийг Монгол судлалын холбоонд алба хашуулах болсонд олон нийт бухимдаад буй юм. Эргэн сануулахад, өнгөрөгч оны сүүлээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, түүний нөхөр Б.Наранцацралт нарт холбогдох асуудал ил болсон. Тухайн үед нөхөр Б.Наранцацралт Ч.Ундрамыг МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатартай харилцаатай байсан талаар бичиж, гэрт нь ирж байсан талаар ч дурдаад амжсан. Хэдийгээр Д.Заяабаатар, Ч.Ундрам нар тус мэдээллийг үгүйсгэсэн ч тухайн үедээ Д.Заяабаатарыг ёс зүйгүй асуудалд холбогдсон хэмээн шүүмжлэлд өртөж байв.

Энэ мэт түүх соёл, боловсрол чиглэл дэх чухал байгууллагууд дахь томилгоодыг эргэн харах хэрэгтэй. Дор хаяад ёс зүйн асуудалгүй, нэр цэвэр хүн томилох хэрэгтэй. Бодит байдал дээр С.Чулууны ч, Д.Заяабаатарын ч холбогдож байсан асуудлуудын салхи нь ч арилаагүй байхад энэ томилгоо албажвал асуудал юутай нь томилдог МАН, эрдэмтдийнхээ үгийг ч сонсохгүй байгаа Л.Энх-Амгалан сайд муухай харагдах нь ойлгомжтой.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн байна
Нийт нутгийн 60 хувьд зуншлага сайн байна
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.