Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайрмагны зургаан түц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. 

2020 оны 07 дугаар сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, Шинэхэн зайрмаг, нийт 6 зайрмагийн түц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн 7-р хороо Шонхор плаза төвийн урд хүнсний ногоо болон самар худалдаалж байсан 2 иргэн, 15-р хороо Москва их дэлгүүрийн урд талбайд ус ундаа худалдаалж байсан 1 иргэний үйл ажиллагааг зогсоож нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажиллалаа.

“Хархорин”, “Барс 1” худалдааны төвийн орчимд ил задгай худалдаа эрхэлсэн зөрчил илрээгүй болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

WINDOWS үйлдлийн системийн шинэчлэлт
WINDOWS үйлдлийн системийн шинэчлэлт
 
Ж.Сандагсүрэн: Далий зам тавьчхаад төсөв баталсан төлөөлөгч нараа “шарж” байсан шүү
Ж.Сандагсүрэн: Далий зам тавьчхаад төсөв баталсан төлөөлөгч нараа “шарж” байсан шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.