Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Улаанбаатар хотноо энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын Монгол судлалын холбоо, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулна.
Энэхүү их хурлыг 1959 оноос Монгол Улсад таван жилд нэг удаа тогтмол зохион байгуулж эхэлжээ. Тус хурал нь оролцогчдын тоо, хэлэлцэх асуудлын цар хүрээ, тогтвортой зохион байгуулагддаг зэргээрээ дэлхийн улс орнуудад энэ чиглэлээр тэргүүлдэг томоохон хурал юм.
Хурлын нээлтэд Монгол улс болон Олон улсын 750 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, 20 орны 307 эрдэмтэн илтгэл хэлэлцүүлнэ.