Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын суурь зөвшөөрөлгүй ухсан иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлж, барилгын суурь, нүх ухсан үйлдэлд хяналт шалгалт хийж, ухсан нүхийг битүүлж, аюулгүй болгох ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын суурь ухсан зургаан аж ахуйн нэгж, иргэнд албан мэдэгдэл хүргүүллээ. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд архитектур төлөвлөлтийн даалгавартай боловч ажлаа эхлээгүй 14 аж ахуйн нэгжид ухсан нүхийг булах мэдэгдэл өгсөн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт нүх ухсан "Меридиан" ХХК, зөвшөөрөлгүй барилгын хашаа барьсан "Нэйшнл ньюс корпорэйшн" ХХК-д мэдэгдэл хүргүүлэв.

Онцгой байдлын алба хаагчид үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш 72 цаг тасралтгүй ажиллаж байна
Онцгой байдлын алба хаагчид үерийн нөхцөл байдал үүссэнээс хойш 72 цаг тасралтгүй ажиллаж байна
 
Номын баяр хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилнэ
Номын баяр хоёр дахь өдрөө Төв талбайд үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.