Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ: Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 100 гаруй барилга байна. Буулгах ёстойг нь буулгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлд ихээхэн хэмжээний үер бууж, хот тэр чигтээ усанд автсан. Тиймээс голын гольдролыг өөрчилсөн барилгуудыг нураахаар болсон тухайгаа Хотын удирдлагуудаас мэдэгдэж, арга хэмжээ авч эхлээд байна.

Зөвхөн Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан 100 гаруй барилга байгааг Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр "Хууль, барилгын норм, дүрэм зөрчсөн бол шалгаж, алагчлалгүй бүгдэд нь хариуцлага тооцож, буулгах ёстойг нь буулгаад явах нь зөв өө. Одоо айж, агшиж, бултаж явах цаг биш. Хэдэн авлигач, хууль зөрчсөн нөхдийн үйл лайг бүгдээрээ үүрч байна.

Улаанбаатар хотод зөвхөн зөвшөөрөлгүй эхлүүлсэн гэхэд 100 гаруй барилга байна. Яаж ийж байгаад болгодог учраас л ийм зоригтой байна" гэжээ.

Ц.Хулангийн хүү н.Равдан: Хэрвээ би Монгол руу буцвал намайг ч мөн шоронд хийх тул очиж чадахгүй байна
Ц.Хулангийн хүү н.Равдан: Хэрвээ би Монгол руу буцвал намайг ч мөн шоронд хийх тул очиж чадахгүй байна
 
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн эмэгтэйн асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн эмэгтэйн асуудлыг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.