Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 107 барилга байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурал болж зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудлыг авч хэлэлцлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл авалгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдүүдэд цаашид авах арга хэмжээний тухай Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн 50 иргэн, хуулийн этгээдийн 107 блок барилга байгаа юм. Эдгээрээс 49 нь газрын гэрчилгээтэй бол нэгийнх нь газрын гэрчилгээг цуцалжээ. Дээрх 107 блок барилгыг дөрөв ангилсан. Нэгдүгээрт, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй 17 иргэн, аж ахуйн нэгжийн 31 блок барилга байна. Хоёрдугаарт, онцгой төвөгшилтэй буюу 17 давхар 51 метрээс дээш өндөртэй барьж байгаа гурван аж ахуйн нэгжийн 18 блок барилгыг БХБЯ руу албан хүсэлтээр шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай байгаа юм.

Гуравдугаарт, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 21 аж ахуйн нэгжийн 48 блок барилга байна.

Дөрөвдүгээрт, барилга угсралтын ажил дуусаад, ашиглаж байгаа есөн аж ахуйн нэгжийн 10 блок барилга байгаа тул барилгын хийц, бүтээц, бат бэхийн байдалд шинжилгээ хийж, чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргуулж, шийдвэр гаргуулах саналтай байлаа.

Автомашин хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ
Автомашин хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.