Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн голомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаагийн давтамжтай хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 11 секунд

Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим буюу ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар өдөрт хоёр удаа ариутгал хийж байгаа. Мөн үерт өртсөн айлуудын хашаа, нүхэн жорлонг ариутгах ажлыг өчигдрөөс эхлэн шат дараатай хийж буй.

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэд хэдэн удаагийн давтамжтай, цаашид нэг сарын хугацаанд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг албаныхан хэлж байв. Үерийн гамшгийн дараа агаар дахь тоосонцрын хэмжээ ихсэж, халдварт өвчин гарах эрсдэл өндөр байдаг тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд өөрсдийн эзэмшлийн талбай, орчин тойрноо тогтмол ариутган, халдваргүйжүүлэх шаардлагатай юм. Ингэхдээ УБЗАА, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандан, тусгай зөвшөөрөлтэй ариутгалын компаниудаар жавелион, клорсепт 17, просан зэрэг бодисуудыг ашиглахыг зөвлөлөө.

Дарь-Эх орчмын үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгохоор болжээ
Дарь-Эх орчмын үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгохоор болжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.