Ойрын өдрүүдэд орж буй үргэлжилсэн борооны улмаас авто зам сэтэрч улмаар зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Тодруулбал, Хөвсгөл аймаг Хатгал - Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн байна. Мөн Мөрөн - Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрсэн байна.
Сэтэрсэн замыг түр хаах, засварлах ажил хийгдэж байна гэж Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.