Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ: Эмнэлгүүд 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт ШААРДАХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Ингэхдээ хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдээс 13а маягт нэхэж байгаа нь хүндрэлтэй байна гэж иргэд шүүмжилж буй. Тэгвэл ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, "Эрүүл мэндийн даатгалын цахим системд 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулсан.

Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг хүсье" гэжээ.

НОК: Зарим иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч гэр авах хүсэлтээ гаргах магадлалтай
НОК: Зарим иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч гэр авах хүсэлтээ гаргах магадлалтай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд