Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл : Дэлхийн 216 улсад коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 12 сая 832 мянган хүн өвчилж, 567 мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 214 мянган хүн шинээр өвчилж 5 мянга гаруй хүн нас барсан.
Мөн сүүлийн 24 цагт АНУ-д 66 мянган тохиолдол, Бразилд 39 мянган тохиолдол, Энэтхэгт 27 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж өвчлөл өндөр эхний гурван улс болж байна.
Харин ОХУ-д сүүлийн 24 цагт 6611 хүн шинээр халдвар авч 188 эндсэн байна. Монгол Улстай хил залгаа Буриадад тохиолдол, Читид 32 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 269 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжиж, 103 хүн шинээр ажиглалтанд орсон.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2988 иргэн ажиглалт, тусгаарлалтанд байна.Үүнээс 1-5 насны 198 хүүхэд, жирэмсэн 108, архаг хууч өвчтэй 346 хүн байна.
Цэргийн төв эмнэлэгт 48 хүн эмчлэгдэж байна. 6 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эдгээр хүмүүст 14 их эмч, 41 асрагч, сувилагч нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
24 цагийн 119 дугаарын утсанд 101 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлага эмнэлзүйн шинж тэмдэг зөвлөмж мэдээлэл авсан.
Харин шуурхай дуудлагын 119 аппликейшнд АНУ, Турк улс оронд буй монгол дөрвөн иргэнээс дуудлага ирж коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлзүйн мэдээлэл авсан.