Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёолон: Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ соёолон түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаан барианд орлоо.

Энэ жилийн Соёолон насны  морьдын уралдааны түрүү магнайд, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон түрүүллээ. 

  • Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ
  • Аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ
  • Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ 
  • Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хурдан хээр 
  • Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа. 

Соёолонгийн уралдаанд 184 үрээ уралдахаар бүртгүүлсэн юм. 

Ташрамд дурдахад ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдалсан юм. 

Эрлийз дээд насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ
Эрлийз дээд насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ
 
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зардлыг санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.