Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрлийз дээд насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Ц.Бямбапүрэвийн сартай хул түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.

Энэ жилийн Эрлийз дээд насны морьдын уралдааны түрүү магнайд, Ховд аймгийн Мөст сумын харьяат Ц.Бямбапүрэвийн сартай хул хурдалж, түрүүллээ.

Харин аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн хул азарга, айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, С.Лувсанбалдангийн халтар азарга, айргийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн шарга халзан морь, айргийн тавт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Д.Ганзоригийн хээр морь тус тус хурдаллаа.

Долоо, наймдугаар сард болох аялал жуулчлалын ЭВЕНТҮҮД
Долоо, наймдугаар сард болох аялал жуулчлалын ЭВЕНТҮҮД
 
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.