Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, усны осол нь анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2023.08.04/ нийслэлийн 3 дүүрэг, 16 аймгийн 35 суманд нийт 43 усны осол бүртгэгдэж, 42 иргэн амь насаа алдсан байна. Үүний 30 нь том хүн, 12 нь хүүхэд байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

– Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АЙЛЧЛАЛ: Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллахаар болов
АЙЛЧЛАЛ: Монгол Улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллахаар болов
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй