Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ сард болох бөхийн барилдаанууд

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 22 секунд

Энэ сард болох бөхийн барилдааны мэдээллийг МҮБХ-ноос танилцууллаа.

Наймдугаар сарын 01-02-нд Говь-Алтай аймгийн баяр наадам

Наймдугаар сарын 05-06-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.

Наймдугаар сарын 05-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Алтан Овооны тахилга наадмын 128 бөхийн барилдаан,

Наймдугаар сарын 05-нд Хонхор өртөөнд Төмөр замчдын баярт зориулсан 64 бөхийн барилдаан,

Наймдугаар сарын 08.09-ний өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болно. 10 бөхийг урилгаар оролцуулах бөгөөд Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцна. Түрүү бөхийн шагнал 20,0 сая төгрөг.

Наймдугаар сарын 13-14-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар 5 бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлнэ.

Наймдугаар сарын 19-нд 11:00 цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд Нүүдэлчин Монгол фестивалын 64 бөхийн барилдаан. Түрүү бөх 3,0 сая төгрөг.

Наймдугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.

Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна.Түрүү бөх тус бүр 30,0 сая төгрөгний мөнгөн шагналтай.

А.Ариунболд: Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй
А.Ариунболд: Зөвшөөрөлгүй барилгад дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.