Маргааш нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +37...+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14...+19 радус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.