Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг байна

Огноо
Унших
1 минут 30 секунд

ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэ үеэр ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов "Мөнгөний нийлүүлэлт энэ оны зургаадугаар сарын эцэст 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөгөөр буюу 13.8 хувь өссөн. Үүнд, Төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр, Валютын хадгаламж 669.5 тэрбум төгрөг буюу найман хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламж зургаадугаар сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн байна.

Мөн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны зургаадугаар сарын эцэст гурван их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 221.2 тэрбум төгрөг буюу 20 хувиар өссөн байна. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна. Түүнээс гадна чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 112.3 тэрбум төгрөгөөр буюу 5.3 хувиар өссөн байна" гэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын II багц 72 хувьтай, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын II багц 72 хувьтай, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд