Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Гадаад худалдааны тэнцэл 3,3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Огноо
Унших
1 минут 1 секунд

ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэ үеэр Гадаад худалдааны статистик дүнг танилцуулав.

Тодруулбал, "Монгол Улс энэ оны эхний хагас жилд нийт 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11,8 тэрбум ам.доллар болсон. Үүнээс экспорт 7,6 тэрбум ам.доллар, импорт 4,3 тэрбум ам.доллар байна. Экспорт өсөхөд, нүүрс, газрын тос, лаазласан махан бүтээгдэхүүн, адууны махны өсөлт голлон нөлөөлсөн.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 3,3 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 2,4 хувиар өссөн. Харин Төлбөрийн тэнцэл, энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 504,3 сая ам.долларын ашигтай гарсан байна" гэлээ.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулжээ
Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд