Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдийг танилцуулж байна. Мэдээллийг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын хлах статистикч С.Норов танилцуулж буй юм. Тэрбээр, энэ оны хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргийн статистикийн талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"2023 оны эхний хагас жилд 19,1 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрөгч онтой харьцуулбал, таван хувиар буурсан үзүүлэлт юм. Уг үзүүлэлт буурахад, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5,3 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11,1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
АТГ-т 315 авлигын гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн байна" гэлээ.