Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ гол, Туул гол, Дунд гол зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, ойролцоох айл өрх, хотхон хороолол усанд автаад байсан. Үүний улмаас зарим байршилд хэсэгчилсэн зам хааж мөн зарим нүхэн гарцанд үерийн ус их хэмжээгээр тогтсоноос үүдзэн хөдөлгөөнийг хязгаарласан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Энхтайваны нүхэн гарцыг нээжээ. Тодруулбал,
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцны усыг тасралтгүй 78 цаг, Амартүвшин хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон, хэвийн ажиллагаанд оруулсан байна.
- Нүхэн гарцаас 19-р хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угаав.
- Баянмонголы хорооллын нүхэн гарц, Сэлбийн далан дээрх насост худгуудын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, цахилгааны асуудал шийдэгдсэний дараа ажиллахад бэлэн болгов.
- Мөн Туул, Сэлбэ, Дунд гол, Улиастай гол, тэдгээрт холбогдсон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн талбайн нөхцөл байдлын судалгааг хийж байна.