Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЧД-ийн үерт автсан хороодод ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн үерт автсан хороодод ажиллаж байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа,

"Олон чухал хуулиудаа шинэчлэн баталсан ачаалал өндөртэй хаврын чуулган долоодугаар сарын 07-нд өндөрлөж, тойрогтоо үргэлжлүүлэн 08, 09 -ны өдрүүдэд ажиллаж байна.

Сэлбэ голын далан сэтэрч Чингэлтэй , Сүхбаатар дүүргийн зарим хорооны айл өрхүүдийн орон байруудад үерийн ус орсноос үүссэн нөхцөл байдал хүнд байна. Ялангуяа үерийн далангийн ойролцоо зөвшөөрөлгүй бууж хашаа байшин барьсан өрхүүд үерийн усанд хамгийн ихээр хохирол амслаа.

Нийслэл, дүүргийн ОБЕГ, цагдаа , хорооны хамтарсан багийн дэмжлэгтэйгээр үерийн усыг хаших, далан босгох, айлуудыг нүүлгэн байршуулах, лагийг цэвэрлэх, ариутгал хийх зэрэг ажлууд ар араасаа шил шилээ даран зохицуулагдаад урагшилж байна. Харин үерийн улмаас тасарсан тог, цахилгаанаа аюулгүй эргэж татах асуудал наадмын өмнө нэн чухал байгааг иргэд ярьж байна.

Мэргэжлийн байгууллага нь үе шаттай ажиллаж байгааг дуулгалаа. Ийнхүү үер усны аюулаас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашид цаг алдалгүй авах арга хэмжээний талаар ярилцаж , ЧД-ийнхээ 19, 24 дүгээр хороодод ажиллалаа.

Цаг наргүй ажиллаж буй нийслэл, дүүргийн холбогдох албан хаагчид, ОБЕГ, цагдаа, цэрэгжсэн байгууллагуудын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье" гэжээ.

Нэг хоногт 45561 тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ
Нэг хоногт 45561 тээврийн хэрэгсэл орон нутгийг зорьжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.