Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэбат: НД-ын багц хууль батлагдаж, нэг алхам урагшилж чадлаа. Одоо халамжийн тэтгэврээ салгаж зохицуулах шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы сүүлийн өдрийн нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан тайлбар хийлээ.

Тодруулбал тэрбээр "Удтал хүлээгдсэн Нийгмийн даатгалын багц хууль өнөөдөр батлагдаж, тэтгэврийн даатгалын санд эрх зүйн том зохицуулалт орсон гэж үзэж байна. Ямар ч байсан тэтгэврийн 20 хувийг өвлүүлдэг болж, даатгал төлөгчдийн шимтгэлийн 2 хувь хувийн дансанд нь мөнгөжүүлсэн хэлбэрээр хуримтлагддаг болох зэрэг давуу тал бий. Нөгөө талаараа хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс шударга хуримтлалын тогтолцоог хүсэж буй.

Хэдийгээр тэтгэврийн дүн тогтоох жилийг 7 жилээс 5 жил болгож байгаа нь сайн боловч мөнгөтэй хэсэг нь сүүлийн 5 жилийн даатгалын шимтгэлээ зориуд өндрөөр төлж, тэтгэврээ өндрөөр тогтоолгох гэсэн санаархал хуулийн цоорхойгоор орохыг үгүйсгэхгүй. Тиймээс хуулийн энэ мэт заалтад хамгаалалт хийж өгөх шаардлагатай байна. Энэ асуудлыг МҮЭХ цаашид шаардсаар байх болно" хэмээв.

Г.Дамдинням: “Авлига“ хорооллынхон барилга руугаа ус ороогүй гэж баярлаж, өөрсдийгөө өмөөрч байхаар хохирсон иргэдэд туслах хэрэгтэй
Г.Дамдинням: “Авлига“ хорооллынхон барилга руугаа ус ороогүй гэж баярлаж, өөрсдийгөө өмөөрч байхаар хохирсон иргэдэд туслах хэрэгтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд