Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мөн "Авлига" хорооллын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал, "Сүүлийн нэг жил хагасын хугацаанд би Усан паркийн асуудлыг хөндөж байгаа. Харин байгаль өөрөө юу болж байгааг мөн юу нь болохгүй байгааг харуулж байна. Усан парктай холбоотой асуудлаар холбогдох хүмүүс нь өөрсдөө мэдэгдэл хийсэн байсан. Өөрсдийгөө өмөөрч байхаар хохирсон ард иргэдэд туслах асуудалд анхаарлаа хандлуулах хэрэгтэй.
Усны ай сав газраар барилга барьж болохгүй гэж мэргэжлийн яам, захиргаа удаа дараа мэдэгдэж байсан ч чихгүй, дүлий мэт бяраа гайхуулаад хийсэн. Одоо үр дүнгээ харцгаа. Өөрийнх нь барилга руу ус ороогүй гээд баярлаад байх зүйл байхгүй. Тиймээс үүнийг нураах хэрэгтэй. Нийтийн эрх ашиг чухал.
Хууль эрх зүйн бүх акцуудыг зөрчиж өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. 2007 оноос хойш гаралтай газрын зөвшөөрөл юм билээ. Үүнийг зогсоох хэрэгтэй. Байгаль хариуг нь өглөө" гэв.