Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Тамир:Цаг уур, орчны шинжилгээний газрын 147 ажилтныг цомхотгож буй шийдвэрээ эргэж харахгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

МҮЭ-ийн холбооны өнөөдрийн хэвлэлийн хурлаар Цаг уур, орчны шинжилгээний газрын 147 ажилтныг цомхотгож буй шийдвэрийг шүүмжилж, хууль зөрчсөн, хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж дүгнэлээ. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир Ерөнхий сайдын албан даалгаварт цомхотгол хийх тухай заалт огт байхгүй байхад, мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж буйг хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагаа биелүүлэхгүй бол дараагийн шатны тэмцлийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв.

Хүнс ХАА, Байгаль Орчны Ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа "Цаг уурын салбарт хүний нөөцийн хомсдолтой байхад нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг цомхотголд бөөнөөр нь хамруулж байгааг салбарын ҮЭХ-ноос эрс эсэргүүцэж, салбарын яам болон ЦУОШГ-т шаардлага хүргүүлж байгааг мэдэгдлээ.

Орон нутгийн төлөөллүүд удахгүй тэтгэвэрт гарах ажилчид ч хүртэл цомхотголд өртсөн нь шударга бус, хүний эрх зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Бид цалин бага, урамшуулалгүй, амралтгүй ажилладаг боловч мэргэжлийн үнэлэмжээ алдсан энэ нөхцөл байдалд Засгийн газар, холбогдох яам агентлагууд яаралтай хариуцлагатай хандах шаардлагатайг онцоллоо.

МҮЭХ-ноос энэ шийдвэрийг эргэн харж, яаралтай арга хэмжээ авахгүй бол хуулийн хүрээнд бүх талын арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийлэв.

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.