Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын дарга асан С.Эрдэнэ тамга тэмдэг, эрх үүргээ Ц.Туваанд шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд


Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.07.08/ Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу намын тамга тэмдэг, эрх үүргийг Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлж өглөө.

Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн саналаар шинэ дарга тодортол дэд дарга Ц.Туваан намын даргын эрх үүргийг хэрэгжүүлж, тамга барих аж.

Мөн Ардчилсан намын даргын Сунгааг зохион байгуулах, ирэх наймдугаар сарын 23-нд хуралдах Х Их хурлын бэлтгэлийг хангах, хуралдуулах ажлыг Ц.Туваан хариуцаж ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу нийт гишүүдийнхээ саналаар сонгогдсон анхны дарга болж, өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан намын даргаар ажилласан юм.

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
 
УЕПГ: Филиппин эмэгтэйн ар гэрийнхнийг хавтаст хэрэгтэй танилцуулахаар шийдвэрлэсэн
УЕПГ: Филиппин эмэгтэйн ар гэрийнхнийг хавтаст хэрэгтэй танилцуулахаар шийдвэрлэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.