Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжсэнээс хойш 6517 байгууллагад 61.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 87 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 2022 огны төсөвт бодлогын 9 багц арга хэмжээнд 5.2 их наяд төгрөгийг төлөвлөөд 4.4 их наяд төгрөг зарцуулсан боловч үр дүнг нь тооцоолоогүй байна. Тоогоор 80 хувийн гүйцэтгэл гэж харагдаж байгаа ч амьдрал дээр бодитоор дүгнээгүй байна. Тиймээс бид хийсэн ажлаа, тавьсан зорилтынхоо хаана явааг мэдэхгүйгээр яваад байгаа нь учир дутагдалтай байна. Аудитын дүгнэлтээс анхаарал татсан нэг зүйл нь хязгаарлалттэй дүгнэлт гаргасан хэсэг байна. Тухайлбал дөрвөн үндэслэлээр хязгаарлалттэй дүгнэлт гаргасан юм байна. Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлт хийгдээгү 1.1 их наэяд төгрөг байна. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 44.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээгүй асуудал байна.

Дараагийнх нь Монгол Улсын Хөгжлийн банкны үнэ цэнэ, чанаргүй зээлийн үлдэгдэл 241.8 тэрбум төгрөг муу зээлийн ангилалд шилжсэн. 1.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Засгийн газрын тусгай сангуудаас 497.1 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй зэрэг асуудлууд нийлээд 3 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ зөрчлийг хэзээ, ямар нөхцлөөр арилгах вэ гэж асуумаар байна.

Сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй өндөр хувиар гарсан.Тодруулбал, 98 хувьтай гарсан. 1.5 их наяд төгрөгийн гүйцэтгэл хангалттай хийгдсэн гэсэн үг. Төсвийн харилцаанд орсон, төвсийн хамрагдалтад орсон ААН дамжаад нийт 37.9 мянган ажлын байрыг амжилттай хадгалж чадсан. Төр, хувийн хэвшлийн хуучин харилцааг халж түншлэлийн шинэ хууль батлагдсан нь давуу тал болсон. Ерөнхийдөө 2022 он санхүү, тсвийн хувьд маш амжилттай жил болсон.

Тэргүүлэх аудитор н.Наранчимэг: ЗГ-аас 2022 онд төсвийн бодлогын 9 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Энэ арга хэмжээгээ бодитой хэрэгжүүлсэн. Гэхдээ аудитаас үзэхдээ төсвийн гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо явагдаж байгаа учраас энэ дэвшүүлсэн зорилтоо зарцуулсан хөрөнгөтэйгөө уялдуулж үр дүнг дүгнэж тооцож, тайлагнаж байх зайлшгүй шаардлага байна гэж үзэж дүгнэлтээ гаргасан байгаа. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тодорхой хэмжээгээр төсвийн захираг нарыг хариуцлагажуулсан боловч хуулийн хэрэгжилт жигд бус байгаагаас 6517 байгууллагад 61.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 20.5 тэрбум төгрөгт 468 зөвлөмж, 39.4 тэрбу төгрөгт хамаарах 908 албан шаардлага, 15.1 тэрбум төгрөгт хамаарах 602 төлбөрийн акт, 0.2 тэрбум төгрөгийн зөрчлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Ингээд 87 албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг томилдог эрх бүхий сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлсэн байгаа.

Мөн төсвийн хүрээний дүгнэлтийн нэг хэсэг нь Засгийн газрын тусгай сангуудын хүрээнд хязгаарласан байгаа. Тухайлбал, 2022 оны төсвийн нэгдсэн тайланд хийсэн аудитаар Боловсролын зээлийн санд 18.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. БЗС, ЖДҮХС, ХААДС, ХЭДС-гийн 381.1 тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

ШУУД: Гэм буруутайд тооцогдсон 32 иргэнийг шүүх хурал эхэллээ
ШУУД: Гэм буруутайд тооцогдсон 32 иргэнийг шүүх хурал эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.