Н.Мандуул: Чингэлтэй дүүрэг иргэдийн санаачилга, санал хүсэлтийг хүлээн авч үр дүнгээ эргэн мэдээлдэг шинэ системийг нэвтрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монголын өв соёл, түүхэн уламжлал, соёл урлагийг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хадгалан хамгаалах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүгээр дамжуулан хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилготой 9 дэх удаагийн Чингэлтэйн фестиваль иргэдийн баяр эхэллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестиваль арга хэмжээг энэ жил “Шинэ Чингэлтэй” уриан дор иргэдийн баяр болгон зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэг иргэн, төрийн уялдаа холбоог сайжруулах, дүүргээ хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоог хангаж эргэх холбоотой ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр “New Chingeltei” санал хүсэлт авах цахим сайтыг нээжээ.

Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Хот, улс хөгжихийн тулд, иргэндээ ээлтэй тав тухтай орчныг би болгоход иргэд нь оролцоотой, төр нь уялдаа холбоотой, хөрсөн дээрээ бууж ажиллах нь чухал. Тиймээс иргэдийн санал хүсэлт, шинэ санаачилгыг илүү цэгцтэйгээр хүлээн авч, эргээд хариу мэдээлдэг шинэ системийг бий болгохоор ажиллаж эхэлсэн. Харин өнөөдөр энэхүү Newchingeltei.mn сайт иргэд та бүхний санал хүсэлт, шинэ санаачилгыг системтэйгээр хүлээн авч шийдвэрлэлтийн үйл явц, үр дүнг эргэн мэдээлэхэд бэлэн болсныг хэлэхэд таатай байна” гэлээ.

Чингэлтэйн фестивалиар иргэдийн тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх зорилгоор дүүргийн тавдугаар хороо, Тусгаар тогтнолын талбай мөн Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжуудад иргэдийн баярын жагсаал, худалдаа үйлчилгээ, урлаг спортын арга хэмжээ, гудамжны бүжгийн тэмцээн зэрэг иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

АМРАХ АГШИН: Залуу нас дуусахаас урьтаж...
АМРАХ АГШИН: Залуу нас дуусахаас урьтаж...
 
10 дугаар хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
10 дугаар хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23.00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!