Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гарсан билээ.

Төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай санал солилцох үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Уг ажлыг есдүгээр сарын 15-нд гүйцэтгэж дуусна” гэв.

Өнөөдрөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна
Өнөөдрөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна
 
ШУУД: Шатахууны түгээлт, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өгч байна
ШУУД: Шатахууны түгээлт, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.