Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Гэм буруутайд тооцогдсон 32 иргэнийг шүүх хурал эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан эрүүгийн хариуцлагаар үргэлжилж байна. Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн буюу өнөөдөр 14.00 цагт товлоод байсан.

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд