Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү 647 сая төгрөгийн дөрвөн орон сууц, нэг хашаа байшинтай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна. 

Тэрээр 2019 онд 45 сая 305 мянга төгрөгийг олсон нь өмнөх оноос 8 сая 892 мянган төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь өнгөрсөн оноос 5 сая 177 мянгаар нэмэгдэж 89 сая 300 мянга болжээ.

Мөн Д.Нямхүү нь 647 сая 216 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууц, нэг хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Түүний хувьд автомашингүй бөгөөд 1 сая 500 мянган төгрөгийн нэг адуутай.

Түүнчлэн 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.4 га, 10 га газрыг эзэмшдэг. 27 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, түүнхийн үнэт зүйлтэй. 

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжиндаа 300 мянган төгрөгийн хадгаламжтай. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нь 124 сая 681 мянган төгрөгийн зээлтэй. 

Тэрээр Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 хувьцаатай бөгөөд нэг ширхэг эрх эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ. 

Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр болжээ
Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга