Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Цэрэнноров: Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 42 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг шинэчлэн засварласан. Үүнээс хойш засвар шинэчлэлт хийгдээгүй. Одоо дахин шинэчлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ орчимд 3, 4 дүгээр хорооллын хойд талын бүх гэр хорооллын ус бууж ирдэг. Ямар ч шингээлтгүй яваад Энхтайвны өргөн чөлөө рүү орж байна. Тийм учраас хорооллын дундах далан руу орох сувагчиллын асуудлыг маш яаралтай ажлын хэсгийн саналд оруулах шаардлагатай. Далан руу ордог сувагчлалыг бид хамгийн ойрын хугацаанд хийх хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийт зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийсэн. Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байсныг хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үерийн даланг сэргээн засварлах ажлыг яаралтай чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн үерийн далан нурах өндөр эрсдэлтэй байгаа учраас завсарлах ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дөрөв дэх өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн хуралдааныг хийж, хуралдаанд холбогдох газрууд нийслэл хотод эрсдэл учруулж болзошгүй бүх байршлуудын судалгааг гаргаж танилцуулна. Цаашид эрсдэлийг арилгахын тулд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллах саналаа гаргах хэрэгтэй. Мөн захирамж гарч, Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хэлээд Хууль зөрчиж далан суваг хаан барилга барьж байгаа асуудлыг холбогдох дүрэм, журмын дагуу цэгцлэх үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.