УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан хоёр гол зүйлийг тодотгож хэлэхийг хүсэж байна. Монгол Улс намжсан тогтолцоотой орон болчихлоо. Парламентийн засаглалтай улсад нам чадавхтай байх ёстой. Гэхдээ өнөөдөр Хятад улсын Коммунист намын гишүүдийн тооноос ардчилсан Монгол Улсын албан ёсны хатуу гишүүнчлэлтэй намын гишүүдийн тоо илүү гарсан. Энэ хуульд хатуу гишүүнчлэлээс татгалзах байр суурийг АН илэрхийлж байгаа" гэв.
О.Цогтгэрэл: Манай улсын намын гишүүдийн тоо БНХАУ-ын Коммунист намын гишүүдийн тооноос илүү гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.