Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Гэрэлт-Од: Хуулийн төслийн оруулж буй саналаар улс төрийн намууд жилд 8.4 тэрбум төгрөгийг хуваарилан авах боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Энэ үеэр улс төр судлаач Э.Гэрэлт-Од "Улс төрийн намын санхүүжилтийн асуудал маш чухал. ҮХӨ-ийн хүрээнд энэ хуулийн нэг концефцт намын санхүүжилт, хөрөнгө оруулалт нь ил тод байна, намууд жилд хоёр удаа тайлангаа тавина зэрэг нарийн зохицуулалтууд орсон. Одоо хуулийн төслөөр оруулж байгаа саналаар улс төрийн намууд жилд нийт 8.4 тэрбум төгрөгийг хуваарилж авах боломжтой. Жилд сонгогчдын дэмжлэгээр, гишүүдийн суудлаар гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр санхүүжилт авна. Улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаа бүгд нэг дансаар явна. Улс төрийн намын санхүүжилт чиглэл дэх өөрчлөлт нь өнгөрсөн 30 жилд явж ирсэн муу туршлагыг хариуцлагатай болгоход чиглэсэн" гэлээ.

Н.Учрал: Өсдөггүй нэрийн данс нь эзэнтэйгээ бурхан болдог НД-ын хуваарилалтын тогтолцоог хуримтлал руу шилжүүлж байгаа нь зөв
Н.Учрал: Өсдөггүй нэрийн данс нь эзэнтэйгээ бурхан болдог НД-ын хуваарилалтын тогтолцоог хуримтлал руу шилжүүлж байгаа нь зөв
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.