Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын даргын сунгаанд дараах эрхмүүд нэр дэвшинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 36 секунд


УИХ дахь АН-ын бүлэг энэ сарын 6-ны өдөр мэдээлэл хийж Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн талаар мэдээлсэн. 

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны тогтоол гарсан байна. Тогтоолд, намын даргын сонгуульд нэр дэвшигчийг 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн энэ сарын 9 хүртэл бүртгэх юм. Ингээд энэ сарын 16-наас ирэх сарын 14 хүртэл сонгуулийн сурталчилгааг явуулж, санал хураалтыг ирэх сарын 16-нд хийхээр тогтжээ. 

Ардчилсан намд бүртгэлтэй 200 мянга гаруй гишүүн уг санал хураалтад оролцох эрхтэй бөгөөд Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй гэдгийг тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлсэн. Ийнхүү АН-ын даргад нэр дэвших эрхмүүд эхнээсээ албан ёсоор мэдэгдэж эхэлжээ. 

-О.Амартүвшин-

Ардчилсан Намын/АН/ ҮБХ-ны гишүүн, Улс Төрийн Зөвлөлийн гишүүн О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө 07.06-ны өдөр албан ёсоор мэдэгдэж, хүсэлтээ өгчээ.  “UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон гэдэг.

-Ц.Оюунгэрэл-

Тэрээр АН-ын даргад нэр дэвших болсон тухайгаа өөрийн твиттер хаягаараа мэдээлсэн юм. 

Ц.Оюунгэрэлийг УИХ-ын гишүүн асан, Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны сайд асан, "Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг номын зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч, хүний эрхийг тэмцэгч гэдгээр нь олон нийт сайн мэднэ.  

-А.Цэрэнбат-

Тэрээр Дарханы замаас болж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн төлөөлөл болон  мэдээлэл хийсэн. Үүгээрээ олны анхаарлын төвд орсон юм. 

-О.Цогтгэрэл-

Түүнийг “Тэсо” корпорацийн ерөнхийлөгч гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Тэрээр  2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон юм. 
О.Цогтгэрэл нь 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга, 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч, 2015-2016 онд Увс аймгийн Ардчилсан намын дарга, 2012-2015: Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан байна. 

-Л.Гантөмөр-

Лу.Гантөмөр нь 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 2016 онд намын даргын сунгаад оролцож байсан юм. 

-Ж.Батсуурь-

2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвшин сонгогдсон юм. Тэрээр 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 

-О.Алтангэрэл-

О.Алтангэрэл нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн ч сонгогдоогүй юм.  Тэрээр өдгөө Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч хийдэг байна. 

Боловсрол, Шинжлэх ухаан яамны сайдаар томилогдох Л.Цэдэвсүрэнгийн боловсролын байдал ямар вэ?
Боловсрол, Шинжлэх ухаан яамны сайдаар томилогдох Л.Цэдэвсүрэнгийн боловсролын байдал ямар вэ?
 
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ ямар асуудлуудыг хэлэлцэх вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.