МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсан. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Боловсролын, Шинжлэх ухаан яамны сайдаар Л.Цэдэвсүрэнг дэвшүүлж, баталсан байна.
Тэгвэл Л. Цэдэвсүрэнгийн боловсролын талаарх мэдээллийг хүргэе.
Сургуульд суралцсан байдал:
1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет
1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гадаад хэлний мэдлэг: Орос, Англи
Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ний шийдвэрээр Боловсрол, cоёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байжээ.