Мориор аялж явсан 13 настай хүүхэд голын усанд живж амиа алджээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын 4 дүгээр багийн “Хэвийн ширэг” гэдэг газар таван хүн (үүнээс 1 нь хүүхэд) мориор аялж яваад нэг хүүхэд нь “Алтангадас” голын усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 28-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д/13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зургаадугаар сарын 28-ны өдрийн 09:22 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 10:22 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр зайд 3 метрийн гүнээс цогцсыг олж гарган Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.