Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнд коронавирусний халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 6-ны өдөр дөрвөн лабораторид нийт 757 шинжилгээ хийхэд 752-д нь илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнд илэрлээ. 20-34 насны 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүнд халдвар илэрлээ. 

Бусад шинжилгээг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман эмч, эмнэлгийн ажилтнууд, тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 51 резидент эмч, ажиглах байранд тусгаарлагдсан 533 хүний гурав дахь давтан, Алтанбулаг боомтоор орж ирсэн 15 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 148 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. 

Өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 85 хүнийг Орхон аймагт тусгаарлаад байна. Өнөөдрөөс сорьц цуглуулах ажил эхэлж байна" гэв.

Д.Нарангэрэл: Иргэдийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна
Д.Нарангэрэл: Иргэдийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга