Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Иргэдийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусний халдвараар дэлхийн 216 улс, бүс нутагт 11,692,000 хүн өвчилж, 539,000 хүн энджээ. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 138,000 хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барсан.

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000 хүн шинээр халдвар авчээ. 

Сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Швед улсаас хоёр иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авлаа.

Иргэд, аж ахуй нэгжийн анхаарал суларч маск зүүхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байна. Иймд хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож хариуцлагатай байж сонор сэрэмжээ алдахгүй байх шаардлагатай. Ирэх намар, өвөл томуугийн дэгдэлтийн үеэр одооноос бэлтгэлээ хангаж дархлаагаа дэмжих хэрэгтэй" гэв.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл эхэллээ
Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл эхэллээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга