Вагнерын цэргийн хүчиний удирдагч Евгений Пригожиний үйлдлийн улмаас Оросын ард түмний дунд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон нийтийн телевизээр дамжуулан дөнгөж сая Оросын нийт ард түмэнд хандан уриалга гаргалаа.
Тодруулбал, Евгений Пригожиний удирдлага дор ажиллаж буй этгээдүүдийг иргэдийг өдөөн турхирах санаархлаар үймээн дэгдээж, бослого гаргахыг завдсан тул хуулийн дагуу хатуу шийтгэхээ илэрхийллээ.
Харин Ростов хотод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шуурхай арга хэмжээ авахаа мэдэгдэж, тус хотын ард иргэдийг бослогот үймээнд уруу татагдахгүй байж, цуст хадлагаас сэргийлэхийг сануулсан байна. Тэрбээр олон нийтийн телевизээр хандаж хэлсэн үгэндээ "Евгений Пригожиний сэтгэл хөдлөлдөө автаж болчимгүй алхам хийхгүй байхыг уриалж байна" хэмээжээ.
Эх сурвалж: ТАСС агентлаг