Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНХАУ-ын хурдны галт тэргээр зорчих иргэдийг бүх төрлийн тамхи татахыг хориглож байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа.

Тодруулбал, БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах.

2. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.

3. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх, зэрэг болно.

Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай болно.

СХД-ийн ӨЭМТ-үүд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа
СХД-ийн ӨЭМТ-үүд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.