Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Тэрбиш: Барилга ашиглалтад хүлээн авдаг Улсын комиссын гишүүн тус бүр 30 сая төгрөгийн авлига авдаг байж болзошгүй байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 46 секунд

"Барилгын салбарын авлигын эрсдэл" сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид үргүүлж ажилласан байдаг бөгөөд шударга байдлын үнэлгээгээр барилгын салбар хангалтгүй буюу 68 хувьтай дүгнэгджээ.

"Барилга барих зураг нь гараагүй байхад төсөв нь батлагдаад, гүйцэтгэл нь хийгдчихдэг. Үүний цаана авлига нуугдаж байна"

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Э.Тэрбиш "Барилгын зураг төсөл гараагүй байхад төсөв нь батлагдаад гүйцэтгэл нь эхэлчихдэг. Барилга барих газрын зөвшөөрлөөс авхуулаад тендер сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааны шатанд авлигын эрсдэл өндөр байгаа нь АТГ-аас хийсэн судалгаагаар харагдаж байгаа. Эхний байдлаар Улсын комиссын нэг гишүүн барилга ашиглалтад хүлээж авахдаа 30 сая төгрөгийн авлига авдаг байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нэр бүхий этгээд хувьдаа 30 гаруй граш эзэмшсэн асуудлыг шалгаж байна.

Мөн барилга хүлээн авах улсын комиссын хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгө орлого нь нэмэгдсэн асуудлыг шалгаж байгаа бөгөөд чанаргүй барилгыг хүлээж авч, хүний эд хөрөнгө, амь насыг ноцтой эрсдэлд оруулсан этгээдүүдэд тавих хууль эрх зүйн хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Жишээлбэл, Япон улсад барилга хүлээж авах комисс гэж байдаггүй. Нэг талаас энэ бол авлигын сүлжээний хэлбэр гэж үздэг юм билээ" хэмээлээ.

"Барилгын салбарт системийн өөрчлөлт хийгдсэн цагт авлигыг таслан зогсоох боломжтой"

Мөн хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулсан Монголын барилгын инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд "Барилга баригдахаасаа дуусах хүртэл ямар нэгэн байдлаар авлигын эрсдэлийг дагуулж байна. Турк улсын газар хөдлөлтөд нурсан барилгуудын цаана чанаргүй барилга ашиглалтад авч, хүмүүсийн эд, хөрөнгө, амь насыг ноцтойгоор хохироох эрсдэлийн нэг шалтгааныг төрийн эрх бүхий албан тушаалтнууд бий болгосон байдаг. Энэ эрсдэл Монголд ч бий. Авлигаас ангид, чанартай барилга барихын тулд системийн өөрчлөлтийг хийхээс өөр гарцгүй" гэлээ.

Ж.Одгарьд: Шүүх шийдээгүй байхад Гандантэгчилэн болон бүх хийд рүү дайрч, давшилж, зарим улстөрчид улстөр хийж байна
Ж.Одгарьд: Шүүх шийдээгүй байхад Гандантэгчилэн болон бүх хийд рүү дайрч, давшилж, зарим улстөрчид улстөр хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.