Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их дээд сургуулиуд элсэлтээ цахимаар зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна.  

Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай. ЭЕШ-ын хичээлд үндэслэн МИДСК-ын гишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг, алслагдсан аймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм.

ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахыг хүсье гэж БСШУСЯ-наас мэдээлэв. 

Шинэ засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 яамтай байна
Шинэ засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 яамтай байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга