Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 яамтай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 32 секунд

17:10


УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн  төслийг хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Засгийн газрын бүтэц,бүрэлдэхүүний талаар танилцуулав.

Үүнд: 

Ерөнхий сайд
Шадар сайд
ЗГХЭГ-ын дарга
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Батлан хамгаалах яам
Гадаад харилцааны яам
Сангийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Барилга, хот байгуулалтын яам
Боловсрол, шинжлэх ухааны яам
Зам, тээврийн хөгжлийн яам
Соёлын яам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Эрчим хүчний яам
Эрүүл мэндийн яам
Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яам, 17 сайдтай ажиллана. Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулахгүй. Харин  БСШУСЯ-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваасан хэмээн мэдээллээ. 


16:45


Ерөнхий сайдын шууд харьяанд Биеийн тамир, спортын асуудлыг хариуцах "Биеийн тамир, спортын үндэсний хороо"-г шинээр байгуулахаар болжээ. 

Үндсэн хуулийн 39.3-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж байна. Дээрх бүтцэд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 яамтай байхаар санал оруулжээ. Мөн БСШУСЯ-ны бүтцийг өөрчилж Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон байна. Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд, түүний харьяанд Биеийн тамир, спортын үндэсний хороог шинээр байгуулахаар болсон байна. 


16:13

Яг одоо УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэх гэж байна.

Шинэ Засгийн газар дараах бүтэцтэй байна. 

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

15:00


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарлалаа. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Тиймээс яг одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа юм байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа өөрөө бүрдүүлж, сайд нараа томилох юм. Гэхдээ сайд нараа томилохоос өмнө УИХ-аар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг батлуулж, хуулийн дагуу танхимаа бүрдүүлэх юм. 

"The Hu" хамтлагийн хандивийн тоглолтоос 55 сая төгрөг УОК-ын хандивын дансанд цугларчээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.