Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХҮН намын мэргэжилтнүүд боловсролын реформ болон тэтгэврийн реформын талаар судаллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд англи хэлийг бага ангиас нь эхлэн заах асуудал болон малчдын даатгалын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,

"Боловсролын реформыг Монголчууд маш олон жил хүлээсэн. Мөн тэтгэврийн реформ, нийгмийн даатгалын багц хууль гэдэг асуудал өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд маш том хүлээлт үүсэж байгаа. Иймд ХҮН намын мэргэжилтнүүд судалгаан дээр үндэслэн цаг үеэ олсон эсэх талаар мөн үр дүнд хэрхэн хүрэх талаар мэдээлэл өгөх гэж байна.

Олон улсад тэтгэврийн реформ гэж юу болох мөн малчдын тэтгэврийн асуудлын 50 хувийг төр даах ёстой юу үгүй юу гэдэг асуудалд байр сууриа илэрхийлнэ. Мөн бага насны хүүхдэд англи хэлний хичээлийг заах ёстой юу үгүй юу гэдгийг олон улсад мэргэшсэн, туршлагатай хүмүүс судалсан" хэмээлээ.

Ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Ивэрхийгүй гэдэсний түгжрэлийн тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.