Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Бидэнд хүнлэг, энэрэнгүй байхыг номлодог хүмүүс хүүхдийн эрх зөрчиж байгаа нь жигшмээр асуудал. Үүнд нухацтай хандах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Сүм, хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх асуудал олон нийтэд ил болсон. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр,

"Шашны сүм хийдүүдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарсан талаар сонссон. Уг асуудал бол зөвхөн ганцхан сүм хийдтэй холбоотой асуудал биш мөн нэг, хоёрхон тохиолдол ч биш юм. Үүнд бид маш нухацтай хандах шаардлагатай.

Яагаад гэвэл бусад сургууль, бусад байгууллагуудад сонголт байдаг бол шашны сургууль сонголт бараг байдаггүй. Тиймээс хүүхдүүд шашны сургуулиасаа хасагдсан тохиолдолд өөр сонгоод суралцах өөр сургууль байдаггүй учраас тэнд үйлдэгдэж буй хүчирхийллийн болон бусад асуудлууд нуун дарагдсан байдалтай байгаа юм. Тийм ч учраас уг асуудлыг ганц, нэг тохиолдол гэж авч үзэхгүйгээр нухацтай хандах хэрэгтэй байна. Ялангуяа үүнд эцэг эхчүүд тэр дундаа ээж нар маань онцгой анхаарах ёстой.

Бид өмнө нь гадаадад ийм асуудал гарч байсан талаар сонсож байсан. Энэ хэргүүд нууцаар үйлдэгдсээр байгаад олон нийтэд ил болохдоо хэдэн мянган хүн хамрагдсан, хэдэн мянган хүний эрх хохирсон байдаг. Монгол Улсад ийм асуудал гарч ирсэн учраас мөрдөх ажиллагааг сайн явуулж, таслан зогсоох ёстой. Хамгийн чухал нь бидэнд хүнлэг, энэрэнгүй байхыг зааж, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь маш жигшмээр асуудал. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг зөвлөхүүд, эмэгтэйчүүдийн холбооны нийгмийн зүтгэлтнүүд томоохон аян өрнүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

ШУУД: Англи хэл болон малчдын даатгалын асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна
ШУУД: Англи хэл болон малчдын даатгалын асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.