Сүүлийн өдрүүдэд Боловсролын Ерөнхий хуулийн төсөлд тусгагдсан англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг батлах эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Хууль санаачлагчдын зүгээс боловсролын тэгш бус байдлыг арилгахад тус заалт чухал үүрэгтэй гэдгийг онцолж буй. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд сурагчдын боловсролын чанарын хүртээмжтэй холбоотой асуудал ч хөндөгдөж буй. Цаашилбал, УИХ-ын гишүүдийн 75 гишүүний 95 хувийнх нь хүүхдүүд хувийн сургуульд суралцаж байна гэх мэдээлэл ч иргэдийг бухимдуулсан. Тэгвэл 2018 онд хийсэн ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 7-14 насны хүүхдүүдийн унших суурь чадвартыг өрхийн аж байдлын хувиар нь авч судлахад, дунджаас доогуур бүлэгт хамаатаж буй хүүхдүүдийн унших чадвар 50 гаруй хувьтай байна. Харин амжиргааны түвшин дээшлэх тусам унших чадвар нэмэгдсэнийг доорх инфографикаас харж болн.
Энэ талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Боловсролын чанар, тэгш боломжийг анхаарах ёстой. ҮСХ-НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан судалгааны үр дүнгээс хүүхдийн унших суурь чадвар эзэмшсэн байдлыг өрхийн аж байдлын түвшингээр харвал ийм байна. Чанар чухал байна. Энэ үзүүлэлтийг гадаад хэлний чадвараар гаргавал яах бол" гэжээ.