Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван айлын гэрээс эд зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 47 секунд

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Дунд Дарь-Эх” орчимд оршин суудаг айл өрхүүдээс гар утас, бусад эд зүйл хулгайлсан “О” гэгчийн үйлдлийг ирүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Гэмт этгээд нь одоогоор 3 айл өрхийн гэрээс эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байгаа ба хулгайлах төрлийн гэмт хэрэг нь иргэдийн болгоомжгүй, хайнга, хэнэггүй байдлаас үүдэн гэмт этгээдэд гэмт хэрэг үйлдэх боломж, сэдлийг төрүүлж байна.

Иймд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.

  1. Гэр хороололд оршин суудаг айл өрх гадна хаалгандаа зүүдэг цоож хэрэглэхээс татгалзах /Энэ нь таны гэрийг хүнгүй байгааг гэмт этгээдэд илэрхийлж байгааг анхаарна уу/.
  2. Гэр, орон сууцны хаалга, цонх, тагт, цоожны бүрэн бүтэн, найдвартай байдлыг үргэлж нягтлах.
  3. Та гэрээсээ удаан хугацаанд явах тохиолдолд алт, мөнгө, үнэт эдлэл зэрэг нэн тэргүүнд хулгайд алдагдаж, борлогдож болзошгүй эд зүйлээ найдвартай, баталгаатай газар хадгалах.
  4. Овор ихтэй, эсхүл сэжигтэй эд зүйл авч яваа этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах.
  5. Хөршийн холбоогоо сайжруулж, хулгайчид боломж олгохгүй байх /АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ ШҮҮ ДЭЭ/.
  6. Танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг хүүхдэд анхааруулах, тэднийг мэхэлж, итгэл олох замаар таны гэрээс эд зүйл хулгайлж гарч болзошгүй сануулах.
  7. Олон нийтийн газар, нийтийн тээвэр, автобусны буудал, зах, худалдааны төв зэрэг хүн олноор цугларсан газарт хулгайч байх өндөр эрсдэлтэйг үргэлж санаж явах, гар утас, мөнгө эд зүйлсээ хувцасны дотор талын халаасанд хадгалж, сонор сэрэмжтэй явах. /Хулгайд алдагдсан эд зүйлийн 93 хувь нь гар утас, таны хөдөлмөрлөж олсон гар утас бусдын өгөөш, орлого олох боломж байх ёсгүй/
  8. Техник, технологийн дэвшлийг ашиглаж, гэр, орон сууцаа камержуулах, гэрэлтүүлэгтэй болгох. Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Г.Дугаржав: “Кью Эс Си“ компани концессын 7 жилийн хугацаанд Гангын үйлдвэр барих нь битгий хэл хадаас ч хадаагүй
Г.Дугаржав: “Кью Эс Си“ компани концессын 7 жилийн хугацаанд Гангын үйлдвэр барих нь битгий хэл хадаас ч хадаагүй
 
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас  шинэ амбулаториор үйлчлүүлнэ
Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц