Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Боловсролын байгууллагыг босоо удирдлагатай болгож, улс төрийн томилгооноос ангид болгох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 31 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2023.06.15-ны нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Үүнтэй холбогдуулан бид УИХ-ын гишүүн, Боловсролын ерөнхий хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдиннямтай ярилцж зарим зүйлийг тодрууллаа.

-Боловсролын багц хуулийн төслийг 2019 оноос боловсруулж эхэлсэн байдаг. Гурван жил дуншсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс нийт 76 зарчмын зөрүүтэй санал гарсан шүү дээ. Эдгээрээс зайлшгүй онцлох шаардлагатай санал нь юу байсан бэ?

-Хуулийн төсөл маань хаврын чуулганаар амжиж хэлэлцэгдэж дуусах зорилготой байсан ч ҮХӨ-ийг хэлэлцсэн учраас Боловсролын багц хууль хэсэг хугацаанд хойшилсон байсан. Мэдээж олон чухал хууль араас нь түгжирч байгаа. Ямар ч гэсэн бид анхны хэлэлцүүлгээ хийж чадлаа. Та сая хэллээ. Гишүүдээс зарчмын зөрүүтэй бараг 77 санал хэлэлцэгдлээ. Ийм олон зөрүүтэй санал хэлэлцэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хуулийн төсөл бүтэн гурван жилийн турш саатаж ирсний нэг илрэл юм. Энэ хугацаанд зөвшөөрлийн тухай хууль батлагдсан байна. Зөрчлийн тухай хуулиуд мөн хийгдсэн байна. Гэтэл зөвхөн энэ хоёр хуультай холбогдсон 30 гаруй зарчмын зөрүүтэй санал орж ирж байна.

Чууганы хуралдаандд оролцсон гишүүдийн дийлэнх нь хэд хэдэн зүйл дээр саналбодлоо илэрхийллээ. Нэгдүгээрт, боловсролын томилгоог хэрхэн хийх юм. ямар байдлаар үүнийг зохицуулахтай холбоотой асуудал байлаа. Бид энэ хуулиараа боловсролыг босоо тогтолцоонд л оруулж байгаа юм. Үнэлгээ хийгээд харахад сүүлийн 7 жилийн хугацаанд жилд 100 гаруй сургуулийн захирлууд солигддог болсон байна лээ. Тухайн захирлууд солигдоход дандаа мэргэжлийн бус, туршлагагүй, хүмүүсийг томилсон зүйлүүд маш их гарсан.

Эндээс боловсрол мэргэжлийн удирлагад байх ёстой байтал сум орон нутгаас авахуулаад улс төрийн томилгоо руу орж шийдэгддэг болсоныг харуулж байгаа. Энэ гажуудлыг засах зохицуулалтыг хуулийн төсөлд зааж өгсөн байгаа гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл хуулийн төсөлд зааснаар Боловсролын сайд Боловсролын ерөнхий газрын даргыг томилно. Боловсролын ерөнхий газрын дарга нь тухайн аймаг, сум орон нутгийн боловсролын газрын даргаа томилно. Харин аймаг орон нутгийн боловсролын газрын дарга нар нь нутгийнхаа сургууль цэцэрлэгтэй холбоотой багш боловсон хүчнийг томилдог байх зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд мөн дэмжиж, одоогийн хуулийн гажуудлыг илчлэн шүүмжилж байгаа нь сайн хэрэг.

-Боловсролын байгууллагын санхүүжилтийг ямар зохицуулалтаар хуульд тусгаж байгаа вэ?

-Хуучин бол сургууль, цэцэрлэгүүд хувьсах болон тогмол зардал гэсэн хоёрхон үндэслэлээр санхүүждэг байсан бол шинэ хуулийн төсөлд өөрөө үр дүнгийн хурамшууллаараа санхүүжих боломжийг тусгаж өгч байгаа. Үр дүнгийн урамшууллаар санхүүжүүлэх ажил төсвийн хуульд орох юм. Хууль батлагдсанаар сургууль, цэцэрлэгүүд хагас бие даасан санхүүжилтийн тогтолцоо руу орно гэсэн үг.

"БЗС-ийн зээл чөлөөлөлтийн хуулийг хүчингүй болгоно"

-Цаг үетэй холбогдуулаад таниас нэг зүйлийг тодруулах нь зүйтэй байх. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил босноос хойш шударга бус зээл олголт, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал нийгмийн ондрийг авчихсан. Хууль нь өөрөө алдаатай. Засгийн газраас гаргаса журм, УИХ-аас баталсан тогтоол хоёр нь хуультайгаа нийцдэггүй гажуудал бий болсон.Хуулийн төсөлд сангийн зээл олголт, хөнгөлөлтийг хэрхэн зохицуулах тухай асуудал орж байгаа юу?

-Боловсролтой холбоотой тогтолцоог ил болгож байгаа. Дээрээс нь шилэн болгох болсон. Боловсролын ерөнхий хууль батлагдаж гарахад Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль хүчингүй болно. Өөрөөр хэлбэл зээл чөлөөлдөг асуудал байхгүй болно. Зөвхөн хөнгөлөлт үзүүлэх, буцаан төлүүлэх журмыг Засгийн газар баталж жил зарлаад хэрэгжүүлдэг болох зохицуулалт орох юм.

Хоёрдугаарт, Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад хэлний бэрхшээл тулгардаг. Манай Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хичээлүүддээ сайн гэж ярьдаг. Гэхдээ олон улсын түвшний сургалтуудыг олон улсын хэлээр үздэг орчныг л бий болгож өгөхийг хичээж буй юм. Дийлэнх хүүхдүүд унадаг хэлний шалгалтай холбоотой бэрхшээлийг ард түмний хүүхдүүд бүгд зэрэг судалж, хичээллэдэг болно. Улсын сургууль, хувийн сургуулийн гадаад хэлний сургалтын чанар, программ өөр. Энэ байдал нь сурагчдын хэлний түвшнөөс их харагддаг.

ТОМИЛОЛТ №1: “Тавантолгой”-д баригдаж буй угаах, баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад орсноор НҮҮРСНИЙ ОРЛОГО жилд 400-500 САЯ ам.доллароор НЭМЭГДЭНЭ
ТОМИЛОЛТ №1: “Тавантолгой”-д баригдаж буй угаах, баяжуулах хоёр үйлдвэр ашиглалтад орсноор НҮҮРСНИЙ ОРЛОГО жилд 400-500 САЯ ам.доллароор НЭМЭГДЭНЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.