Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Үзвэр үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр ПС тоглоомын газар, диско баараас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн.

Иймд эрүүл мэндийн яамнаас соёл, урлагийн үйлчилгээний байгууллагуудад зориулан дараах зөвлөмжийг гаргалаа.

Байгууллагад:
• Биеийн халуун үзэх
• Амны болон нүүрний хаалт зүүх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
• Үзэгчдийг суудал алгасаж суулгах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
• Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
• Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
• Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
• Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Микрофонд нэг удаагийн уут хийх
• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Цахимаар тасалбар худалдан авах
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

Баянхошуун дахь далангийн тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Баянхошуун дахь далангийн тохижилтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц