Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байнгын хороон дээр буцааж 30 хувь болгосон эмэгтэйчүүдийн квот 40 хувь дээр үлдэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Сонгуулийн тухай хуулийг өнөө маргаашгүй эцэслэн батлах ёстой. Парламентад суудалтай улс төрийн хүчнүүд энэ удаа Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль болон ҮХӨ-ийн уялдаа холбоог хэлэлцэж, санал нэгтэйгээр ойлголцож яваа. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн хамгийн "галтай", сонирхол татахуйц хэсэг нь эмэгтэйчүүдийн квоттой холбоотой өөрчлөлт. Өнгөрсөн өдрүүдэд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зүтгүүлж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн боловч МАН-ын бүлэг буцаан 30 хувь болгох улс төрийн шийдвэр гаргаж, түүнийгээ байнгын хорооны хурлаар дэмжүүллээ.

Байнгын хорооны гишүүдийн ирцийг харахад, 19 гишүүнээс 10 нь оролцсон юм. 10 гишүүнээс М.Оюунчимэг, Х.Булгантуяа гэсэн хоёр эмэгтэй гишүүнээс гадна Ж.Сүхбаатар сайд 40 хувийн квотыг дэмжиж саналаа өгсөн боловч үлдсэн 7 гишүүн нь 30 хувийг дэмжсэн. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанд байнгын хороо эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоох саналаа оруулж ирнэ.

Энэхүү улс төрийн үйл явцыг эрүүл ухаанаар харахад, 30 хувь гэх өөрчлөлт УИХ-аар батлагдах бололтой. Хэрэв квотыг 40 болгох агуулга хадгалагдаж, УИХ-аар батлагдсан бол алс хэтдээ л хэрэгтэй өөрчлөлт байх байв. Нөгөө талдаа квотыг 30 болгож, тойргийг томсгосон мандатаар явуулж эмэгтэй нэр дэвшигчдийг "зөөлөн боорцог" болгох хууччуулын бодлого харагдаж байна. Тойргуудад багадаа 1-2 эмэгтэй нэр дэвшихэд тойрогт нэр дэвших эрэгтэй квотын тоо багасна. Энэ хэрээр улс төрд нөлөө бүхий дарга, сайд нар хамгийн түрүүнд нэр дэвших эрхээ халааслана. Харин залуу үеийн төлөөлөл орж ирэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж улс төрийн хүрээнийхэн үзэж буй. Иймээс эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлыг "дарахаар" шийджээ. Ирэх сонгуулиа бодох уу аль эсвэл ирээдүйгээ харсан шийдэлд хүрэх үү гэдгийг өнөөдөр шийднэ.

May be an image of text

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.