УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарийн ахлах зөвлөхөөр томилогджээ. Д.Лүндээжанцангийн хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин сонгогдоогүй юм.
Тэрээр ийнхүү залуустаа тусалж, зөвлөж явах зөв алхам хийлээ. Харин УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан Ц.Нямдорж Ерөнхий сайдын орлогч буюу Тэргүүн Шадар сайдаар ажиллах сонирхолтой байгаагаа биечлэн илэрхийлсэн юм.
Д.Лүндээжанцан нь 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн бие даасан хувилбар тулгар цаазын төслийг боловсруулалцсан байна. Тэрбээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэхэд түүний эхийг баригчаар ажилласан хувьтай нэгэн. Д.Лүндээжанцан Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 30 жил төрийн түшээгээр сонгогджээ. Мөн 2019 онд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт өөрчлөлтийн эхийг барьсан туршлагатай парламентч юм.